Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 27-нд Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын газар хөдлөлтийн гамшгаас авран туслахад дэмжлэг үзүүлсэн улс орон, байгууллага нэгж, хувь хүн бүхэнд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлж байна гэжээ.
Чинь Ган хэлэхдээ, ГХЯ-ны өнөөгийн бүртгэлээс үзэхэд, 155 улс орны засгийн газар болон иргэний байгууллага, олон улсын болон бүс нутгийн 10 гаруй байгууллага нэгж мөнгө хандивлахаа илэрхийлсэн, мөнгөний нийт хэмжээ нь 1 тэрбум 900 сая юаньд хүрлээ. Үүнээс гадна, 54 улс орны засгийн газар болон иргэний байгууллага эд бараа хандивлахаа илэрхийлсэн, үүний нийт хэмжээ нь 524 сая юаниьд хүрлээ. Гадаадынхан 210 мянган майхан хандивлах гэж байгаа, үүний 47 мянга 900-гий нь гамшиг гарсан районд хүргэсэн гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
|