Бээжингийн олимпийн наадмын ариун галыг 28-ны өдөр Хятадын дорнод нутгийн Анхүй мужийн Хэфэй хотод амжилттай дамжууллаа.
28-ны үдээс өмнийн 8 цагийн үеэр, Бээжингийн олимпийн наадмын ариун галыг Хэфэйд дамжуулах ажиллагааны эхлэлийн ёслол Аньхүй олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд боллоо. Дамжуулах ажиллагаа эхлэхээс өмнө, хүмүүс нэг минут номхон зогсож, Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтөд эндэгсдийг дурсаж эмгэнэл илэрхийлжээ. Дараа нь усанд үсрэлтийн олимпийн аврага Ли На анхны бамбарчны хувиар олимпийн наадмын бамбарыг эхэлж дамжуулсан байна.
Үдээс өмнийн 10 цаг 30 минутын үеэр, энэ дамжуулах ажиллагааны эцсийн цэг Хэфэйгийн биен тамир спортын төвд олимпийн наадмын бамбарыг хүргэлээ.
Бээжингийн олимпийн наадмын ариун галыг Хэфэйд нийт 222 бамбарчин 10.8 км-ын зайд дамжуулсан байна.
29-ний өдөр Бээжингийн олимпийн наадмын ариун галыг Аньхүй мужийн Хуай-нань хот болон Үхү хотод дамжуулах болно. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|