ХКН-ын Бээжин хотын хорооны нарийн бичгийн дарга, Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Лю Чи 28-ны үдээс өмнө Бээжинд, Хятадын Гоминьдан намын дарга Ү Бөшюн тэргүүтэй Хятадын Гоминьдан намын төлөөлөгчидтэй уулзсан байна.
Лю Чи хэлэхдээ, Тайваний эх орон нэгтэй ах дүү нар олон жилийн турш Бээжингийн олимпийн бэлтгэл ажлыг дэмжиж тусалсаар ирсэн юм. Тайваний ах дүү нарыг Бээжингийн Олимпийг сонирхохоор ирэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ. Олон жилийн хүчин чармайлтаар Бээжин болон Тайваний харилцаа хамтын ажиллагаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, боловсрол, соёл зэрэг тал талыг хамарсан байна гэж тэрээр бас илэрхийлжээ.
28-ны үдээс өмнө Ү Бөшюн нар Бээжингийн олимпийн наадмын гол талбай болох "Шувууны үүр" болон Ү Кэсүнгийн бейсболын ордонтой танилцжээ. "Шувууны үүр" бол миний үзэж өнгөрсөн хамгийн сүрлэг биеийн тамир спортын ордон болно. Бээжингийн олимпийн наадам хамгийн их амжилтад хүрэхийг би Гоминьдан нам болон Тайваний ах дүү нарын өмнөөс чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|