ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Бүх Хятадын УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь 27-ны үдээс хойш Бээжинд Хятадын Гоминьдан намын дарга Ү Бөшюн тэргүүтэй Хятадын Гоминьдан намын төлөөлөгчидтэй уулзсан байна.
Жя Чинлинь хэлэхдээ, Тайваний байдалд идэвхтэй өөрчлөлт гарч, Тайваний хоолойн хоёр эргийн харилцаанд сайн сайхан хөгжлийн хандлага гарч байгаа энэ үед дарга Ү Бөшюн тэргүүтэй төлөөлөгчид эх газарт айлчилж байгаа нь чухал ач холбогдолтой юм. ХКН болон Гоминьдан нам Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг энх тайвнаар хөгжүүлэх гол асуудлын хүрээнд хоёр эргийн харилцаанд энх тайвнаар хөгжих шинэ байдал чармайн бий болговол зохино гэжээ. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|