Шянганы Улаан загалмайн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Чэнь Чимин 28-ны өдөр Шянганд хэлэхдээ, 28-ны өдрийн байдлаар, манай нийгэмлэг газар хөдөлсөн нутаг районд туслахаар 665 шянган.долларын хандив цуглуулсан бөгөөд эмчилгээний 8 ангиа гамшигт дайрагдсан нутаг район руу илгээж авран туслах ажилд оролцуулж байна гэлээ.
Чэнь Чимин хэлэхдээ, Хятадын Улаан загалмайн нийгэмэг болон Сычуаний Улаан загалмайн нийгэмлэгтэй зөвшин тохиролцсны дагуу, Шянганы Улаан загалмайн нийгэмлэг яаралтай тусламж, эмчилгээний тусламж хангах, түр барилга байгуулалт байгуулах зэрэг талаар сэргээн босголтод нь туслана гэжээ.
Гамшигт дайрагдсан нутаг районд өнөө түр суух майхан, хөвөн хөнжил зэрэг эд бараа маш их шаардлагатай байна. Манай нийгэмлэгээс Сычуань болон Ганьсүгийн гамшигт дайрагдсан нутаг районд эдгээр эд барааг хангах болно. Үүний зэрэгцээ, манай нийгэмлэг бас эмчилгээний ангиа буйд бөглүү нутаг район руу илгээн тэндхийн ард иргэдэд эмчилгээ хангаж, эрүүл мэндийн мэдлэгт сургана гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|