28-ны өдөр Сычуаний Чинчуань шяний 109 мусульман Дарга Хү Жиньтаод захидал илгээж, нам засгаас халамж үзүүлж байгаад талархал илэрхийлсэн байна.
Сычуаний Гуан-юаний Чинчуань шяний Хотон үндэстний ард иргэдийн амьдралыг аятай тохируулж, тэдэнд онц шаардлагатай лалын хүнсний бараа бүтээгдэхүүнийг цаг даруйд нь хангах зэрэг асуудлаар Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 5-р сарын 19-ний өдөр чухад захирамж өгсөн юм. Мусульман иргэд талархлын захидалдаа, бүх шян болон бусад нутгаас шилжин ирсэн 2000 гаруй хотончууд уух устай, хонож хэвтэх орон сууцтай, бас Засгийн газраас тусгайлан хүргэж ирсэн лалын хүнс хэрэглэж байна. Бид намын Төв Хороо, Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао, Ардын Засгийн газар, Ардын Чөлөөлөх Армиийхний хайр халамжинд талархал илэрхийлж байна гэж тэмдэглэжээ.\О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|