ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 28-ны өдөр Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд хүнд нэрвэгдсэн Мяньжү хотын Ханьжуан суурин, Пин-ү шяний Пинтүн суурин зэрэг нутгуудад хүрч, гамшгийн байдалтай танилцаж, үйлдвэр аж ахуйн нэгжийн ажилтнууд, сургуулийн багш сурагчид, гамшигт дайрагдсан нутгийн боловсон хүчин, ард иргэд болон олон газраас очиж ажиллаж байгаа авран туслагчдыг эргэн үзсэн байна.
Дүнфан цахилгааны корпорац бол цахилгаан гарах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, цахилгаан станцын барилгын ажлыг гэрээлэн хийдэг Хятадын хамгийн том аж ахуйн нэгж юм. Энэ онц хүчтэй газар хөдлөлтөд уг корпорацын их олон ажилтан эндэж шархдан, их хэмжээний эд хөрөнгө хохирсон байна. 28-ны өглөө, Ү Бангүө Дүнфан авто машины дугуйн үйлдвэрийн Ханьван баазад хүрч, боловсон хүчин, ажилтнууд болон гэр бүлийнхнийг нь эргэн үзжээ.
Дараа нь, Ү Бангүө Дэ-ян хотын Ардын 1-р эмнэлэгийн майханд очиж, бэртэж шархадсан хүмүүсийг эргэн үзсэн бөгөөд эмч сувилагчдад талархал илэрхийлсэн байна. Үдээс хойно, Ү Бангүө машинаар Пин-ү шяний Пинтүн сурин орж, гамшгийн байдалтай танилцан, шян суурины боловсон хүчин, гамшгаас авран туслах ажилд оролцож байгаа офицер дайчид болон түр орон сууцанд сууж байгаа ард иргэдийг эргэн үзлээ.
Орой нь Ү Бангүө машинаар Мянь-ян хотын Чан-хун бэлтгэл сургалтын төв орж, тэнд хичээлээ сэргээсэн Бэйчуань дунд сургуулийн багш сурагчдыг эргэн үзсэн байна. Ү Бангүө сурагчдад хандаж, Бэйчуань дунд сургуулийн сурагчид сайн. Удахгүй нэн орчин үеийн Бэйчуань дунд сургууль байгуулж, та нарт суралцах аятай нөхцөл боломж хангана гэж илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\
|