• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-29 16:43:41    
"2008 Бээжингийн параолимпийн наадмын олон улсын чуулга уулзалт" боллоо

CRI

      2008 оны Бээжингийн параолимпийн наадмын олон улсын чуулга уулзалт" 29-ний өдөр Бээжинд боллоо.

     Энэ чуулга уулзалт нь Бээжингийн параолимпийн наадам болоход 100 хоног үлдээд байгаа өдөрлөгийн гол арга хэмжээ юм. Хятад, Канад, Португали, Франц зэрэг 13 орны хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүс болон биеийн тамир спортын хөгжлийг анхаарч халамжлагч эрдэмтэн, албаны хүн, тамирчид уг чуулга уулзалтанд оролцсон байна.

      Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга, хатагтай Тан Шяочуань уг чуулга уулзалт дээр тэмдэглэхдээ, чуулга уулзалт нь Бээжингийн параолимпийн наадмын бэлтгэл ажлыг дүгнэж, олон улсын тэргүүний туршлагаас суралцан, Хятад улс болон дэлхийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст нэн их анхаарал хандуулахыг уриалах болно гэжээ.

     Францын дипломатч, "Олимпийн тунхаг"-ийг илрүүлсэн Марк д Амат хэлэхдээ, олимпийн үзэл санаа Хятад улсад сайн уламжилагдан хэрэгжиж байгааг би биечлэн мэдэрлээ. Саяхан Хятадад хийж байгаа газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажиллагаа нь Хятадчуудын зориг санааг надад таниуллаа. Бээжинд ход параолимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг би хүсэн хүлээж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\