• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-30 15:40:41    
Гамшгаас авран туслах ажил нь хүний төлөө байхыг эх эцэс хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй

Рэнь Минь Ри Бао Сонин

      БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бан Гүө саяхан Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутаг районд ажиллахдаа, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ажил нь хүний төлөө байхыг эх эцэс хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй гэж онцолжээ.

      26-наас 28-ны өдрүүдэд Ү Бан Гүө Сычуаний газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районд хүрч ажил байдалтай танилцан, гамшигт нэрвэгдсэн ард олон болон авран туслах ажил хийж байгаа хүмүүсийг эргэ үзэж, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг жолоодсон байна. Гамшигт дайрагдсан нутаг районд бүх талыг хамарсан хорио цээрийн систем байгуулан, хорио цээрийн байдлыг мэдээлэх тогтолцоог чанд мөрдөж, газар хөдлөлтийн гамшгаас үүсэлтэй хохирол гарахаас сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа уул хад нураж гол мөрнийг хааж буй болсон нуур, гамшигт нөлөөлөгдсөн усан санд шалгалт хийж, гэнэтийн аюулаас хамгаалах төсөл боловсруулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, үр ашигтай арга хэмжээ авч байгаад, гамшигт дайрагдсан ард олны түр орон сууцны асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж Ү Бан гүө олон газрынханд шаарджээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\