Сычуаний газар хөдлөлтийн гамшигт хүнд дайрагдсан Мянь-ян хотын Ань шянийн бага сургуулийн 500 сурагч Юнь-нань мужийн Күньмин хотын сургуульд шилжин суралцахаар 29-ний өдөр гэлт тэргээр Мянь-янгаас мордсон байна.
"Хайр халамжаа хүүхэд багачууддаа өгье – Юнь-нань мужийн халамжийн арга хэмжээ"-г Юань-нань мужийн Боловсролын танхим, Ард иргэдийн хэрэг эрхэлсэн танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ. 28-ны өдөр эдгээр байгууллагууд Ань шяньтай сурагчдыг шилжүүлэн Күньмин хотод суралцуулах асуудлаар гэрээ хэлэлцээр байгуулж, гамшигт хүнд дайрагдсан Ань шяниас бага сургуулийн хоёроос тавдугаар ангий 500 хүүхдийг Күньминд сургуульд суралцуулахаар тохиролцжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|