Эрээн хот болон Замын-Үүд хот олон салбарт найрсгаар хамтран ажиллаж ирсэн юм. Сүүлийн өдөр Замын-Үүд хотын Гаалийн газрын бүх ажилтан Сычуаний Вэньчуаний гамшигт дайрагдсан нутаг районд мөнгө хандивлаж анхаарал халамж үзүүлсэн байна.
Замын –Үүд хотын Гаалийн газрын дарга Бат-эрдэнэ Гаалийн газрынхаа бүх ажилтныхаа өмнөөс сүүлийн өдөр Сычуаний Вэньчуаний гамшигт дайрагдсан нутаг районд хандивлах 11 мянган юаниа Эрээн хотын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан Хятадын Улаан загалмайн нийгэмлэгт өгсөн байна. Энэ мөнгө нь Замын-Үүд хотын Гаалийн газрын бүх ажилтны нэг өдрийн цалин юм.
Замын-Үүд хотын Гаалийн газрын дарга Бат-Эрдэнэ сурвалжлагчид хэлэхдээ, Монгол улс болон Хятад улс бол найрсаг хөрш юм. Хятадын Сычуаний Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа, Монгол улсын иргэд газар хөдлөлтөд эндсэн хүсүүсийг дурсаж гашуудал илэрхийлсэн юм.
Замын-Үүд хотын Гаалийн газрын бүх ажилтан бага ч гэсэн нэг өдрийн цалингаа газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районд хандивлаж, тэдэнд туслаж байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|