Гамшгийн дараахь төлбөрийн ажил өрнөж байгаад чиглүүлэн, Хятадын Даатгалын Хяналт, Удирдлагын Хорооны дарга Ү Пинфү Сычуаний газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районд цохон тэмдэглэхдээ, даатгалын компаниуд гэрээг чухалд үзэж, итгэл найдвартай байж, даатгалын хариуцлагын хүрээнд хамрагдсан "төлөх ёстой төлбөрийг төлөх ёстой" гэжээ.
Ү Динфү 29-ний өдөр даатгалын компаниудын холбогдох хариуцлагатай хүмүүсийн хурал хуралдуулж, даатгалын төлбөрийн ажлын холбогдох бодлого, арга хэмжээнүүдийг нэгдэлтэй боловсруулан тогтоосон байна. Даатгалд хамрагдсан хүн нь бүх гэрээрээ эндсэн байвал, даатгалын компани нь төлбөр хүртэх ёстой хүнийг санаачилгаасаа хайж, хуулийн дагуу түүнд төлбөр олгох хэрэгтэй. Даатгалын баримт бичиг нь газар хөдлөлтийн явцад усдсан юм уу гээгдэж сүйдсэн байвал, өргөдөл гаргагчийн үндсэн мэдээлэл нь даатгалын компанийн даатгалын баримт материалтай нийцсэн тохиолдолд, даатгалын компани даатгалын баримтгүй байдалд зохицуулга хийнэ. Гамшигт дайрагдсан хөдөө нутгийн ард иргэдийн үйлдвэрлэлээ сэргээхтэй нягт холбоотой хөдөө аж ахуйн бодлогын чанартай даатгал зэргийн талаар, хүрэлцхүйц төлбөрийн мөнгийг гамшигт дайрагдсан ард иргэдэд түргэхэн хүргэх хэрэгтэй гэж уг хурлаар тогтоосон байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|