Хөгжиж байгаа зарим орнууд одоо Хятадын туршилгыг чухалчилаж байна. Хятад улс өөрийн хөгжлийн туршилгаа нэгэтгэн дүгнэж бусад оронд лавлалт болгоход бэлэн байна гэж Хятадын төв банк болох Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань 30-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.
Жөү Шяочуань 30-ны өдөр болсон Нэмэгдэл, хөгжлийн хорооны амжилт бүтээлийг тайлагнах хурал дээр ингэж илэрхийлсэн юм. Нэмэгдэл, хөгжлийн хороог 2006 онд Дэлхийн банк үүсгэн байгуулж, дэлхийн эдийн засгийн нэмэгдлийн туршилгыг нэгэтгэн дүгнэж, хөгжиж байгаа улс орны эдийн засгийн нэмэгдэл, өөрчлөлтийг ахиулахад бодлогын чанартай санал дэвшүүлэх үүрэгтэй юм байна.
Тайланд тэмдэглэхдээ, Хятадын эх газар, Шянган болон Тайвань районы эдийн засаг үргэлжлэн түргэн нэмэгдэж дэлхийн эдийн засагтай уялдан, хадгаламж их, хөрөнгө оруулалт их, макро эдийн засаг тогтвортой зэрэг онцлогтой байна. Хятадын эдийн засгийн нэмэгдэл нь ирээдүйн арван хэдэн жилд нэн олон хүмүүсийг ядууралаас ангижруулах болно. Хятадчуудын орлогын нэмэгдэл нь Хятад улсыг хөдөлмөр хүчин төвлөрсөн аж үйлдвэрээс аажмаар салгах болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
|