• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    may 4th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-30 18:19:15    
Газар хөдлөлтөд нөлөөлөгдөн гэр оронгүй болсон иргэдэд түр орон сууцны байшин барьж өгч байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс бүх хүчнээ дайчлан, Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэн гэр оронгүй болсон 5 сая гаруй иргэдэд түр орон сууцны байшин барьж өгч байна.

     Гамшигийн дараах сэргэн босголт дуусахаас өмнө, гамшигт нэрвэгдсэн иргэд энэ түр орон сууцны байшинд 3-аас 5 жил суух төлөвтэй байна гэж мэрэгжилтнүүд төсөөлж байна.

     Орон Сууц, Хот Хөдөөгийн Байгуулалтын Яамны тогтоосон төсөлд тэмдэглэснээр, анханы бүлэг түр орон сууцны сая байшинг 3 сарын хугацаанд барьж дуусгах юм байна. Эдгээр байшин нь газар хөдлөлтөд тэсвэртэй байдаг бөгөөд дулаалга сайтай, байгаль орчныг хамгаалах шаардлага хангасан, 3-аас 5 жил хэрэглэж болох байшин болох юм байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040