• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-31 15:11:53    
Шинжлэх ухаанчаар гамшгаас аврах хэрэгтэй

Синьхуа Агентлаг

       ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах командлалын газрын орлогч командлагч Хүй Лянюй саяхан хэлэхдээ, Гамшигт нэрвэгдсэн районы Засгийн газар болон холбогдох салбар мэргэжилтний саналыг гүйцэд сонсож, бодитой зүй тогтоолыг мөрдөн, тэргүүний шинжлэх ухаан техникт түшиглэн, шинжлэх ухаанчаар газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах хэрэгтэй гэжээ.

       Хүй Лянюй Газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах командлалын газрын Сычуаний өмнө фронтын командлалын газрын хурлыг даргалан хуралдуулж, Вэньчуаний газар хөдлөлтийн мэргэжилтний комиссын саналыг сонсов. Тэрээр тэмдэглэхдээ, Вэньчуаний газар хөдлөлтийн үндсний мэргэжилтний комисс байгуулагдснаас хойш, мэргэжилтнүүд төрөл бүрийн бэрхшээлийг ялан даваж, үлэмж их судалгаа шинжилгээ хийж, гамшгийн байдлыг зөв ойлгон тогтоож гамшгаас аврах ажилд ашигтай дэмжлэг үзүүлж, маш сайн үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

       Хүй Лянюи тэмдэглэхдээ, өнөө гамшигтай тэмцэх ажлын үүрэг мөн маш хатуу бэрх байсаар. Гол мөрөн бөглөгөн бий болсон нуурын аюулыг арилгах, газар хөдлөлтөөс үүсэлтэй гамшиг дахин гархаас сэргийлэх, газар хөдлөлтийн гамшигт үнэлэгээ хийх , иргэдийг төвхнүүлэх, үйлдвэрлэлээ сэргээх, сэргээн босголтын төлөвлөгөө зэрэг олон талын ажилд мэргэжилтний саналыг сонсож, шинжлэх ухаанчаар ажиллах хэрэгтэй гэжээ.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\