Египет, Франц, Украйн зэрэг орноос Хятадын газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт хүргэсэн авран туслах эд бараа 31-ний өдөр Чэндү хотын Шуанлюгийн олон улсын нисэх онгоцны буудалд хүрч ирлээ.
Египет авран туслах эхний эд бараагаа 31-нй өглөө хоёр тусгай онгоцоор хүргэж ирсэн юм байна. Эдгээр эд бараанд 200 майхан, 3000 ширхэг ноосон хөнжил, эм бэлдмэл, хуурай сүү зэрэг байж, нийт 50 тонн байгаа юм байна. Авран туслах эд бараа тээсэн өөр хоёр онгоц нь 6-р сарын 1-ний өглөө Чэндүд хүрч ирэх юм байна.
Франц анх удаагаа дэлхийн зорчигчид тээвэрийн хамгийн том онгоц А380 онгоцоор Сычуаньд 1000 майхан хүргэж ирсэн байна. Үүний зэрэгцээгээр Украйны Батлан хамгаалах яамны Сычуаний гамшигт нэрвэгдсэн нутагт хандивласан 17 тонн эд бараа ч мөн өдрийн үдээс өмнө Чэндүд хүрч иржээ. Энэ 17 тонн эд барааны дотор 150 майхан, 1500 ширхэг тулаан хөгжил, хээрийн хоолны 42 ком хэрэгсэл байгаа юм байна.
Өнгөрсөн хэдэн хоногт БНСУ, Блорус зэрэг орон цэргийн онгоцоор Сычуаньд авран туслах эд бараа хүргэж ирсэн бөгөөд Израиль зэрэг орон ч ирэх хэдэн хоногт Сычуаньд онгоцоор авран туслах эд бараа хүргэж ирэх юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|