Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 30-ны өдөр Сычуань мужийн Дү Жянянь хотод очиж, Хятадын газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт тусалж байгаа Германы эмчилгээний ангийг эргэж үзсэн бөгөөд тэд нарт талархал илэрхийлсэн байна.
Хятад, Германы Улаан загалмай нийгэмлэгийн хамтран байгуулсан хээрийн эмнэлэг 25-ны өдрийн үдээс хойно Сычуань мужийн газар хөдлөлтөд гамшигдсан нутгийн Дү Жяняньд байгуулагдаж ашиглалтанд шилжсэн байна. Ян Жечи хэлэхдээ, Германы Улаан загалмай нийгэмлэг Хятадад гамшиг үүсэн тэр даруйд нь эмчилгээний авран туслах анги илгээсэн нь Хятадын ард түмэнд хандаж байгаа Германы ард түмний найрсаг сэтгэл болон хүмүүллэгийн эрхэм дээд үзэл санааг бүрэн харуулсан байна. Хятад, Германы Улаан загалмай нийгэмлэгийн хээрийн эмнэлэг байгуулагдсан нь, гамшигдсан районы ард түмнийг цаг алдалгүй авран туслахад нааштай хувь нэмэр оруулсан байна гэжээ.
Үүнээс өмнө Ян Жэчи Чэндүд Хятадад тусалж байгаа Англи, Куба, Япон, Орос зэрэг орны эмчилгээний ангийг мөн эргэж үзэсэн юм байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|