
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 30-ны өдөр Вэньчуаний газар хөдлөлтийн голомт районы Иншиү суурин болон Дү Жян-янь хотоор очиж, гамшгийн байдлыг ойлгон гамшгаас аврах ажилд заавар өглөө.

30-ны өглөө, Иншиү сууринд хүрч, гамшигт нэрвэгдсэн олон түмэн болон тэнд яаралтай ажиллаж байгаа цэрэг цагдааийн офицер дайчдыг эргэн үзэж, гамшигтай тэмцэн сайн сайхан амьдралаа цогцлон байгуулахыг тухайн газрын игэдэд хүслээ. Дараа нь тэрээр гамшигт нэрвэгдсэн иргэдийг төвхнүүлсэн цэгт ирж, сурагчдыг эргэн үзэв. Тэрээр хэлэхдээ, хүүхдүүд та нар маш эрэлхэг, олон улсын хүүхдийг хамгаалах өдөр 6. 1-ний баяр болж байгаа үеэр та бүхэнд баярын өдрийн мэндчилгээ дэвшүүле гэжээ. Үдээс хойно, Жя Чинлинь Гуанхань хотын гамшгаас аврах төвд ирж тэнд ажиллаж байгаа авран туслагчид болон сайн дурынханыг эргэн үзсэн байна.

Дараа нь, Жя Чинлинь Чэндүд ардчилсан нам бүлэг, үйлдвэр худладааны холбооны газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажлын яриа уулзалтыг даргалан хуралдуулав. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|