5-р сарын 31-нд 2008 оны Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын төв нутгийн Хүбэй мужид дамуулах эхний өрдийн ажиллагаа амжилттай дуусав.

31-ний өдөр олимпийн бамбарыг Хүбэй мужийн төв Ү-ханьд дамжуулав. Хятадын олимпийн гимнастикийн аварга Ян Вэй эхэний буухиад гүйв. Өглөөний 8 цагт дамжуулах гүйлтийн ёслол уг хотын жуулчлалын нэрт газар—Хятадын дөрвөн их нэрт асар Хуан Хэлөү асры өмнө болж, дараа нь Хөх мөрний нэгдүгээр их гүүр, Цагаагчин гахай жилийн хувьсгалын Ү- Чангийн бослогын дурсгалын музей зэрэг газраар өнгөрөн, Ханкөүгийн мөрний хөвөөнд хүрч дуусч, нийт 19.9 километрын зайд гүйжээ.

6-р сарын 1-2-ны өдөр Олимпийн бамбарыг Хүбэй мужийн И-чан, Жинжөү зэрэг хотод дамжуулах болно. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|