• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-31 16:37:39    
Гамшгаас авран туслах мөнгө төгрөг, эд барааны удирдлагын асуудлыг судлав

Синьхуа Агентлаг

       ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөний сайд, Төрийн зөвлөлийн Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах Ерөнхий командлах газрын Ерөнхий командлагч Вэнь Жябао 30-ны орой Бээжинд Ерөнхий командлах газрын хурлыг даргалан хуралдуулж, газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах мөнгө төгрөг, эд барааны удидлагыг журамжуулан, чангатгаж, сайтар хуваарлан хэрэглэх зэрэг асуудлыг судлав.

       Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах мөнгө төгрөг, эд барааны удидлагад "сайн дураасаа хандивлах, тусгай зориуулалтаар ашиглах, нэгдэлтэй төлөвлөх, хяналтыг чангатгах" зарчмыг мөрдөж, хандивын бүх мөнгө төгрөг, эд барааг гамшгаас авран туслах болон гамшгийн дараах сэргээн босголтод хэрэглэхийг үнэнхүү баталгажуулах хэрэгтэй гэж хурал нь тэмдэглэв.

       Гамшгаас авран туслах эд барааны хуваарлалтын талаар гамшигт нэрвэгдсэн нутагийн байдлын дагуу, гол талыг батлан, ил тод, голч, шударга байж, гамшигт нэрвэгдсэн нутгийн хүн ардын амьдралын үндэсэн эрх ашгийг хамгаалж, эрэлт хэрэгцээг батлахын хамт мөн үрэн тарахаас зайлах хэрэгтэй гэж хурлаас онцолсон байна.\Цэцэн орчуулж, Урангоо хянав\