Хятад улсын дарга Хү Жинтао 31-ний үдээс хойно, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Шааньши мужийн Нинчян шяньд майханд хичээллэж байгаа хүүхдүүдийг эргэн үзэж, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы хүүхэд болон бүх Хятадын хүүхэд багачууд болон хүүхэд багачуудын ажилтан нарт олон улсын хүүхдийг хамгаалах өдөр—"6-р сарын 1"-ний баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Дарга Хү Жиньтао мөн өдрийн үдээс өмнө Шааньши мужийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд очиж, гамшгийн байдлыг шалган үзэж, гамшгаас аврах ажилд заавар өгсөн байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|