• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-01 17:51:24    
Жя Чинлинь газар хөдлөлтийн гамшигт хүнд нэрвэгдсэн районд ажиллав

Синьхуа Агентлаг

      ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 5-р сарын 31-ний өдөр Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн гамшигт хүнд нэрвэгдсэн Бэйчуань шянь, Чинчуань шянь зэрэг газар очиж, гамшгийн байдлыг газар дээр нь ойлгон шалгаж, гамшигт нэрвэгдсэн районы боловсон хүчин ард иргэдийг эргэн үзэж анхаарал халамжаа хандуудж, гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажилд заавар өгсөн байна.

       Бэйчуань шяньд Жя Чинлинь, Бэйчуань бол манай улсын Чян үндэстний цорын ганц өөртөө засах шянь мөн. Хуучин хотыг ашиглах болон шинэ хот байгуулахдаа Чян үндэстний онцлогтой соёлын өвийг сайтар хамгаалан гамшигт нэрвэгдсэн үндэстний цөөнхийн олон түмнийг сайтар төвхнүүлж, үндэстнүүдийн хайр сэтгэлийг зузаатган, үндэстнүүд эв санаа нэгтэй тэмцэж, хамтын хөгжлийг түргэтгэхийг анхаарах хэрэгтэй гэж онцлов.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\