Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны холбогдох хариуцлагатан 5-р сарын 31-ний өдөр Бээжинд, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы иргэдийн амьдралын дэг журамыг түргэн сэргээх асуудлаар сурвалжлагчийн сонирхосон асуултад хариулах үед хэлэхдээ, Хятад улс алхам дараатай арга хэмжээ авч гамшигт нэрвэгдсэн районы иргэдийн орон сууцны асуудлыг нэгдэлтэй төлөвлөн зохицуулах болно гэжээ.
Уг хариуцлагатан хэлэхдээ, гамшигт нэрвэгдсэн районы иргэдийн орон сууцны асуудлыг сайтар зохицуулах нь гамшигт нэрвэгдсэн районы амьдралын дэг журамыг сэргээхийн угтвар мөн. Уг районы адил бус байдлын дагуу, алхам дараатай сайтар хэрэгжүүлэх болно. Урт хугацааны орон сууцыг зохицуулахад гамшгийн дараах сэргэн болсголттой нэгдэлтэй зохицуулах болно гэжээ.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|