• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-01 17:55:30    
Сычуаний газар хөдлөлтөд эвдэгдсэн усан сан далан хашилгыг яаралтай засаж байна

Синьхуа Агентлаг

       Газар хөдлөлтөөс болж эвдэгдсэн аюултай усан сан, далан хашилгыг засах ажил өнөө яаралтай явагдаж байна гэж Сычуань мужийн Усан аж ахуйн танхим 5-р сарын 31-ний өдөр болсон Хятадын Сычуаний газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах хэвлэлийн бага хурал дээр илэрхийлэв.

       Сычуань мужийн Усан аж ахуйн танхимын орлогч дарга Хү юнь хэлэхдээ, газар хөдөлсний дараа, Усан аж ахуйн яам нийт Хятадын олон газраас олон хүнийг яаралтай татаж, орон нутгийн хүчинтэй хамтаар газар хөдлөлтөд эвдэгдсэн 1803 усан санд бүх талаар шалгалт хийсэн байна. Борооны улирлыг аюулгүй гарахыг батлахын тулд, эдгээр усан сангийн усны түвшнийг дор түвшинд байлгахыг шаардсан бөгөөд яаралтай засаж байна. Нийт 220 усан сангийн аюултай байдлыг арилгасан бөгөөд, газар хөдлөлтийн гамшгаас болж эвдэгдсэн усан сан болон хашилга даланг яаралтай засах ажлын үүргийг 6-р сарын 20-ны өдрөөс өмнө биелүүлэхээр байна гэжээ.\Номин орчуулж, Урангоо хянав \