• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-01 17:57:24    
Бээжингийн Олимпийн бамбарыг И-чанд дамжуулав

Хятадын Олон Улсын Радио

       Бээжингийн Олимпийн бамбарыг 6-р сарын 1-ний өдөр Хүбэй мужийн И-чанд дамжуулав.  

      Үдээс өмнөх 8 цагийн үеэр, бамбарын буухиаг эхлүүлэх ёслол И-чан хотын төв дэх Дэлхийн Энх тайвны паркд эхэлсэн байна. Ёслол эхлэхээс өмнө нийт хүмүүс номхон зогсож, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд нас барагсдад эмгэнэл илэрхийлэв. Мөн өдөр олон улсын хүүхдийг хамгаалах 6-р сарын 1-ний баяр тохиож байгаа болохоор, маш олон бамбарчид Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы хүүхэд багачуудад сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна.  

     Бээжингийн Олимпын бамбарыг И-чанд дамжуулах анхны буухианд Афины Олимпын тенисийн эмэгтэйн хосын аварга Лю Тин гүйлээ. Ариун гал мөрний эрэг дагуу зам, И-лин талбай, Биньжян парк, Чюй Юаний сүмийн талбай зэрэг тухайн нутгийн нэрт үзэмжит газруудаар дамжин өнгөрч, 12 цаг 20 минутын үеэр эцсийн цэг болох гурван хавцлын том хашилгын тавцанд хүрч, Гурван хавцлын төслийн зохион төлөвлөгч Жан Шүгуан хашилгын орой дээрээс гал бамбарыг өргөж харуулсан байна.

      Бээжингийн Олимпын бамбарыг 6-р сарын 2-ны өдөр Жинжөүд дамжуулах болно. \Номин орчуулж, Цэцэн хянав \