Сурвалжилагч 5-р сарын 31-ний орой Хятадын Усан аж ахуйн яамны газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах командлах газраас ойлгож мэдээлснээр, газар хөдлөлтийн гамшгаас болсон хөдөө тосгоны 9 сая 550 мянган хүн ардын ундны усны асуудлыг өнөө үндсэнд нь төр зохицуулсан юм байна.
Вэньчуаньд газар хөдөлсний дараа, Усан аж ахуйн яамны газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах командлах газар яаралтай байрлуулалт хийж, ус хангамжийн уулын барилга байгууламжийг шалавдан засах, ус хангамжийн төр барилга байгууламж байгуулах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж угсрах, тунгааж ариутгах болон ус зөөж авчрах зэрэг яаралтай арга хэмжээ авч, гамшигт нэрвэгдсэн районы хөдөө тосгоны усны хангамжийг баталсан байна.
Хөдөө тосогоны ус хангамжийг баталгаажуулах дараачийн ажилд голдуу эвдэгдсэн цэвэр усны үйлдвэр, ус түгээгүүрийн хоолой зэрэг төхөөрөмжийг шамдан сэлбэн засаж, гамшигт нэрвэгдсэн районд цэвэр ус хангахыг цаашид баталгажуулхын зэрэгцээ, иргэдийг төвхнүүлсэн шинэ цэгүүдэд цэвэр ус хангах асуудлыг сайтар зохицуулах зэрэг болно./Хүчит орчуулж, Урангоо хянав/
|