Израйлийн Батлан Хамгаалахын Яамнаас Хятадын Сычуаний газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районд хандивласан тусламжийн 73 тонн эд барааг 2-ны өлгөө Чэндү хотноо хүргэж очсон байна.
Эдгээр бараанд 150 майхан, 9600 ноосон одьяал зэрэг 550 мянган ам.долларын үнэ бүхий эд бараа багтсан байна.
Үүнээс өмнө, Италийн Засгийн газраас бас Хятад улсад 3 сая 300 мянга гаруй еврогийн үнэ бүхий бэлэн мөнгө болон эд бараагаар тусалжээ.
Италийн олон улсын эмчилгээний ангийнхан Сычуаний Мяньжү сууринд тэргүүний тоног төхөөрөмж бүхий явуулын эмнэлэг ажиллуулж, өдөр болгон дунджаар 100 шахам гэмтэл авагсдыг хүлээн авч эмчилж байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|