• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-02 11:01:32    
Хү Жиньтао Гансу мужийн гамшигдсан районы ажил байдалтай танилцлаа

Синьхуа Агентлаг

      Сычуань мужийн хөрш Шаньши мужийн газар хөдлөлтийн гамшигдсан районы ажил байдалтай танилцсаны дараа 6-р сарын 1-ний өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао Гансу мужийн Лүн Нань хотод очиж, гамшигдсан районы ард олонтой гамшгийн дараахь сэргээн босголтын талаар судлан ярилцсан байна.

      Лүн Нань хот нь Гансу мужийн Сычуаний Вэньчуаниас хамгийн ойр байгаа хүнд гамшигдсан район болох юм.

      Дарга Хү Жиньтао жипээр гамшигдсан район орож, ажил байдалтай танилцсан байна. Сэргээн босголт хийхдээ зураг төслийг заавал сайн хийж, тариачдын орон сууцны газар хөдлөлтөд тэсвэртэй байх зэрэглэлийг дээшлүүлж, ард олны ундны усны асуудлыг сайн зохицуулахыг анхаарахыг тухайн орон нутгийн удирдах хүчинд шаардсан байна.

      Гамшигт нэрвэгдсэн ард олны өөрийн гараараа гэр орноо дахин цогцлон байгуулахыг дарга Хү Жиньтао зоригжуулсан байна. тэрээр бас тухайн орон нутгийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажилд оролцож байгаа Ардын чөлөөх арми болон зэвсэгт цагдаагийн офицер дайчдыг болгоон тохинуулжээ.

      Хү Жиньтао Лүн Нань хотын нэгдүгээр эмнэлэгийн майхан эмнэлэгт орож, гэмтэл авагсад болон эмч сувилагчийг эргэн үзжээ. Тэрээр уг эмнэлэгт гэмтэгсдийг авран эмчилж байгаа Пакистаны олон улсын эмчилгээний ангийг эргэн үзсэн байна. Хү Жиньтао Хятадын Засгийн газар ард түмний өмнөөс тэдэнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлжээ.

      6-р сарын 1-ний орой дарга Хү Жиньтао галт тэргэнд хурал хуралдуулж, үйлдвэрлэлээ сэргээхэд тус дөхөм үзүүлэх бодлого арга хэмжээ тогтоож, гамшгаас эдийн засагт үзүүлэх нөлөөг багасгаж, тал бүрийн идэвхжилийг дайчлан, гамшгийн дараахь сэргээн босголтын ажлыг чармайн биелүүлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\