• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-02 11:05:37    
Намын байгуулалт болон зохион байгуулалтын ажлыг ахиулах хэрэгтэй

Синьхуа Агентлаг

      Газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ажил болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээнд намын байгуулалт болон зохион байгуулалтын ажлыг ахиулах хэрэгтэй гэж ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 6-р сарын 1-ний өдөр илэрхийлжээ.

      Ши Жиньпин ХКН-ын Төв Хорооны Зохион Байгуулах Хэлтсийн Бээжинд хуралдуулсан Хятадын зохион байгуулалтын салбарын газар хөдлөлттэй тэмцэн гамшигаас авран туслах ажилын хурал дээр ингэж илэрхийлсэн юм.

     Тэрээр хэлэхдээ, гамшигдсан районы шат бүрийн засгийн газар, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ажлыг одоогийн хамгийн тулгам үүрэг болгож, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах төрөл бүрийн ажил, арга хэмжээг найдваржуулахыг батлах хэрэгтэй. Бусад газрын шат бүрийн намын хороо олон арга хэлбэрээр газар хөдлөлттэй тэмцэн гамшигаас авран туслах ажлыг үргэлжлэн дэмжих хэрэгтэй.

      Үүний зэрэгцээ эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжих, нийгмийн эвсэг зохицонгуй тогтвортой байхыг бүх хүчнээр батлаж, Олимпийн наадам болон параолимпийн наадмын бэлтгэл ажлыг сайн хийж, бодит ажиллагаагаар газар хөдлөлттэй тэмцэн гамшигаас авран туслах ажлыг дэмжих хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\