6-р сарын 1 бол олон улсын хүүхдийн баяр юм. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Ли Чанчүн тусгайлан, Сычуаны газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутагт хүрч, гамшигт дайрагдсан нутгийн хүүхдүүдийг эргэн үзээд, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн дотнын мэндчилгээг уламжилсан байна.
Мяньян хотын Ардын 3-р эмнэлгэд эмчлүүлж байгаа бэртсэн хүүхдийг Ли Чанчүн эргэн үзэж, итгэлээ эрчилж шархаа сайн сувилж, эртхэн эрүүл энх болохыг хүссэн байна.
Ли Чанчүн бас эмчлүүлж байгаа хүүхэдүүдэд Төв Хорооны холбогдох байгууллагийн хүргэсэн 100 мянган ширхэг радио болон хүүхдийн унших ном, суралцах хэрэгсэл зэргийг гардуулж, тэднийг нэн чармайн сурч, ур чадвараа байнга дээшлүүлж, сайн сайхан гэр нутгаа хамтаар байгуулахыг тэдэнд хүсч зоригжуулжээ.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|