Хятадын аврагчид 6-р сарын 2-ны өдөр осолд өртсөн авран туслах үүрэг гүйцэтгэж байсан нисдэг тэргийг бүх хүчээрээ эрж хайж байна. Уг нисдэг тэрэг өвчин тахлаас сэргийлэх мэргэжилтнүүдийг Ли шяньд хүргээд буцах замдаа Вэньчуань шяний Ин-шиү суурины ойролцоо үүл манан, хүчтэй агаарын урсгалтай тохиолдож 5-р сарын 31-ний өдрийн 14 цаг 56 минутад осолд өртсөн байна.
Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао энэ мэдээг дуулаад, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Гүө Бөшюнг газар дээр нь илгээн авран туслах ажлыг командлуулж байна.
Газар хөдлөлтийн гамшгаас авран туслахад оролцож байгаа цэргийн ангийнхан 1240 офицер, дайчдыг 8 хэсэг хуваан нисдэг тэрэг осолдсон газрын ойр орчмын газар нэгжин байцаасны зэрэгцээ 4 нисдэг тэрэг хөдөлгөн агаараас эрж хайж байна.
Осолдсон нисдэг тэрэг нь дээр хэсгийн 5 ажилтныг багтаасан нийт 19 хүнтэй. Үүнд шилжүүлж байгаа бэртэж шархдсан иргэд болон холбогдох талын 14 хүн байна.
Осол гарсан газар нь өндөр уул гүн хавцал хөндий, ой мод ихтэй тул аврах ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Одоогийн байдлаар олсолдсон хүмүүсийг эрж олоогүй байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|