Бээжингийн олимпийн бамбарыг 2-ны үдээс өмнө Хятадын төв хэсгийн Жинжөү хотод амжилттай дамжуулав.
Жинжөү бол олимпийн бамбарыг Хүбэй мужид дамжуулах төгсгөлийн өртөө юм. Уг хотод дамжуулсан зай нь 18.6 километр бөгөөд түүнийг 208 хүн дамжуулжээ.
Бээжингийн олимпийн бамбарыг 2-ны үдээс хойно Хятадын төв нутгийн Хүнань мужид шилжүүлэх болно. 6-р сарын 3—5-ны өдрүүдэд уг мужийн Юэяан, Милүө, Чанша, Шянтань, Шаошань зэрэг таван хотод дамжуулна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|