• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-02 17:36:56    
Ли Чанчунь гамшигт нэрвэгдсэн нутгийн хүүхдүүдийг эргэв

Синьхуа Агентлаг

      ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чанчунь 6-р сарын 2-ны үдээс хойно, Сычуань мужийн Мяньян хотын Чанхүн бэлтгэл дамжааны төвд хүрч, Бэйчуань дундад сургуулийн гамшигдсан сурагчдыг эргэж үзэв.

     Тэрээр олон улсын хүүхдийг хамгаалах өдөр "6.1"-нд Сычуаний газар хөдлөлтийн гамшгийн районд тусгайлан хүрч, тэндэх хүүхдүүдийг эргэсэн бөгөөд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн мэндчилгээг дамжуулсан байна.

     Ли Чанчунь гэмтэж бэртсэн сурагчдад Төв хорооны холбогдох салбарын хүргэсэн 100 мянган ширхэг радио хүлээн авагч болон ном сонин, сурагчийн хэрэгслийг гардуулсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\