Гарч мэдэх газар хөдлөлт зэрэг хүнд ноцтой гамшгаас сэргийлэхийн тулд сүүлийн жилүүдэд Хятад улс газар хөдлөлтийн гамшгаас зайлах газрын байгуулалтыг идэвхтэй түргэтгэж байна.
Эх сурвалжаас үзвэл, 2003 оны 10-р сард Бээжингийн Чаоян дүүргийн нэг цэцэрлэгт хүрээлэнд Хятадын газар хөдлөлтийн гамшгаас зайлах анхны газрыг байгуулсан юм байна. Хятадын Газар Хөдлөлтийн Газар 2004 онд "газар хөдлөлтийн гамшгаас зайлах газар байгуулах тухай санал" дэвшүүлж, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх газар байгуулах ажлыг эхлэн хэрэгжүүлсэн юм.
Өнөө, цөөн бус хот нь энэ байгуулалтыг албан ёсоор эхлүүлсэн байна. Жишээлбэл, Шаньдүн мужийн Жинань хот газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх 6 газар байгуулав. Үүнд Чуаньчэнгийн талбайн гамшгаас зайдах газарт 20 мянган хүнийг төвхнүүлж, 60 мянган хүнийг шилжүүлэн байлгаж болно. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|