Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Сычуань мужийн аж ахуйн нэгжүүд өнөө хойно хойноосоо үйлдвэрлэлээ сэргээж эхэлсэн байна.
Бүртгэлд харуулснаар, энэ удаагийн газар хөдлөлтөд, Сычуань мужийн 20 мянга гаран аж ахуйн нэгж хохирч, эдийн засгийн шууд хохирол нь 67 тэрбум юаньд хүрсэн юм байна.
Өнөө, олон аж ахуйн нэгж хойно хойноосоо үйлдвэрлэлээ сэргээв. 5-р сарын 27-ны өдрийн байдлаар, Сычуань мужийн хувьцаагаа хөрөнгийн биржид зардаг аж ахуйн нэгжүүд ажлаа сэргээж, хэсэг аж ахуйн нэгж чичирхийлэл тасралтгүй гарч байгаа байдалд, тоног төхөөрөмж, үйлдвэрийн байшин, дэд бүтэц зэргээ амжилттайгаар сэлбэн зассан байна. Үүнд гамшигт хүнд нэрвэгдсэн ДЕС корпораци нь үйлдвэрлэлээ бүх талаар сэргээсэн бөгөөд дотоодын олон цахилгаан гаргах аж ахуйн нэгжүүдтэй тохиролцсон захилгын нийт хэмжээ нь 6 тэрбум юаньд хүрсэн байна.
Сүүлийн үед, Хятадын Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар нь гамшгийн дараах сэргээн босголтын үеийн татвар хураах асуудлыг нухцтай хэрэгжүүлэх мэдэгдэл нийтэлсэн байна. Үйлдвэр худалдааны ерөнхий газар гамшигт нэрвэгдсэн районы үйлдвэрлэлээ сэргээхийг дэмжих, зах зээлийг хөгжөөнтэй болгох зэрэг 12 зүйлийн арга хэмжээ гаргав. Эдгээр арга хэмжээ нь гамшигт нэрвэгдсэн районы аж ахуйн нэгжийн бие даан үйлдвэрлээ сэргээхэд нь сайн сайхан орчин бий болгож өгөх болно /Хүчит орчуулж, Урангоо хянав/
|