5-р сарын 31-ний өдрийн байдлаар, Сычуаний газар хөдлөлтийн гамшигдсан районы гэмтэж бэртсэн 10 мянга гаруй хүнийг Хятадын бусад 20 муж, өөртөө засах район, шууд харьяа хотод шилжүүлэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Чүнь-ань 2-ний өдөр Хятадын засгийн газрын виб сайтанд ярилцлага өгөх үед хэлэхдээ, Сычуань мужийн гэмтэж бэртсэн хүмүүсийг авран эмчлэх дарамтыг хөнгөлөхийн төлөө, 5-р сарын 17-оос 31-ний өдрүүдэд, 21 удаагийн тусгай галт тэрэг, 88 удаагийн түрээсний нисэх онгоц болон 10 мянга гаруй удаагийн түргэн тусламжийн машин тэрэг болон 5000 гаруй эмч сувилагчийг дайчлан Сычуаний газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн хүмүүсийг Хятадын хэмжээний 340 гаруй эмнэлэгт шилжүүлж эмчлүүлсэн байна гэжээ.
Мао Чүнь-ань хэлэхдээ, шилжүүлэн эмчлүүлсэн явдал нь газар хөдлөлтөд бэртэж гэмтсэн хүмүүсийг авран эмчлэх нөхцлийг ихээхэн сайжруулж, тэд нарын эрүүл мэндийг хамгаалж, Сычуань мужийн эмчилгээний дарамтыг багасгаж, гамшгын дараах сэргээн босголтыг ахиулахад нааштай нөхцөл боломж хангасан байна гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|