• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-02 17:59:23    
Америкийн төрийн департментийн тайланг шүүмжлэв

CRI

       Америкийн Төрийн департментийн нийтэлсэн "2008 оны улс орнуудын эрх чөлөө болон ардчилалд тус дөхөм үзүүлсэн тухай тайлан"-д Хятадын ардчилсан хүний эрхийн байдлыг дураараа шүүмжилсэн байна. Энэ нь огт ёсгүй юм гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 2-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

      Чинь Ган сурвалжилагчийн холбогдох асуултад хариулж хэлэхдээ, Хятадын засгийн газар хүний төлөө байх, ард түмний төлөө эрх барихыг хэлбэлзэлгүй баримталж байна. Хятадын засгийн газар ардчиллыг хөгжүүлж, эрх зүйг эрчимжүүлж, Хятадын үндэстнүүдийн ард түмний хүний эрх болон эрх чөлөөг хамгаалж ахиулах талаар ил тод амжилтанд хүрсэн байна гэжээ.

      Чинь Ган хэлэхдээ, өөрт нь оршиж байгаа хүний эрхийн төрөл бүрийн асуудалдаа илүү анхаарал хандуулж, ардчилсан хүний эрхийн асуудлыг ашиглан бусад орны дотоод хэрэгт оролцохоо зогсоож, Хятад, Америкийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр орны харилцааны хөгжилд ашигтай ажил хийхийг Хятадын тал Америкийн талд сануулж байна гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/