• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-02 18:00:35    
Газар хөдлөлтөд 69019 хүн нас барсан байна

Синьхуа Агентлаг

      Хятадын Төрийн Зөвлөлийн Гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлын ерөнхий командлалын газраас олгосон эрхийн даргуу, 2-ны өдрийн үдээс хойно Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаас мэдээлэхдээ: 6-р сарын 2-ний өдрийн 12 цаг хүртлэх байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд 69019 хүн эндсэн байна гэжээ.

      6-р сарын 2-ний өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд 373 мянга 573 хүн гэмтэж бэртэж, 18 мянга 627 хүн сураггүй алга болжээ. Гамшигт дайрагдсан хүний нийт тоо 45 сая 550 мянгыг давсан байна.

      6-р сарын 2-ний өдрийн 12 цагийн байдлаар, дотоод гадаадын нийгмийн олон салбарынхан нийт 41 тэрбум 700 сая юаний эд мөнгөөр тусалж, 11 тэрбум 500 сая юаний өртөг бүхий эд барааг гамшигдсан районд хүргэсэн байна. /Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./