ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Гүө Бөшюн 2-ны өдөр үг хэлж, осолдсон нисдэг тэргийг авран хайх ажлаа шийдвэр зоригтой бүх хүчнээрээ хийнэ гэж илэрхийлсэн байна.
5-р сарын 31-ны үдээс хойш, Чэндүгийн цэргийн тойргийн гамшгаас авран туслах үүрэг гүйцэтгэж байсан нэг нисдэг тэрэг Вэнь чуань сяний Ин сю суурины ойролцоо осолдов. 6-р сарын 2-ны 21 цагийн байдлаар, хайж аврах ажилд 10 мянга гаруй хүн оролцож байгаа хэдий ч осолдсон нисдэг тэрэг болон нисдэг тэргэн дээр байсан хүмүүсийг олоогүй байна.
Осолдсон нисдэг тэрэг болон түүн дээр байсан хүмүүсийг бүх хүчнээрээ хайж аврах бол одоогийн хамгийн тулгамдсан үүрэг болно гэж Гүө Бөшюн хэлсэн байна. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|