Хятадын Сангийн Яам 2-нд мэдээ нийтэлж, 2-ны өдрийн 12 цагийн байдлаар бүх Хятадын бүх шатны сангийн салбарууд нь газар хөдлөлтийн гамшгаас авран туслахад 23 тэрбум 33 сая юань оруулаад байна гэж тэмдэглэжээ.
Дээр дурдсан гамшгаас авран туслахад Төвлөрсөн төсвөөс 18 тэрбум 600 сая юань, орон нутгийн сангүүгээс 4 тэрбум 300 сая юаний оруулалт хийжээ.
6-р сарын 2-ны 12 цагийн байдлаар Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтөд 69019 хүн амь үрэгджээ. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|