Хятадын Сычуаний газар хөдлөлтөд гамшигдсан районы 89 хүүхэд, 16 багш 2-ний үдээс хойш Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Сан Я хот орж, 15 хоногийн хугацаатай сэтгэл санаагаа тайтгаруулах аялал хийж эхэлсэн байна.
Хайннань мужийн өнгө үзэмж үзэсгэлэн учир Оросын Бесланы барьцааны хэрэгт хохирсон хүүхдэд энд сувилал хийж байсан юм. Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы хүүхдүүдийг сэтгэл санааны дарамтаас эртхэн гаргахын төлөө Хайнань мужийн холбогдох салбар энэхүү ажиллагааг эхлүүлсэн юм.
Хайнань мужид жуулчлах хугацаандаа хүүхдүүд Хайнань мужийн газар бүхнээр жуулчилж, сэтгэл зүйн мэргэжилтнүүдийн эмчилгээг хүртэх болно. Хайнань мужид хүүхдүүдийн сэтгэл зүйн эмчилгээ хийх давуулаг талтай гэж мэргэжилтнүүд илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж,Пэрлаймаа хянав\
|