• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-03 16:08:14    
Олимпийн наадмын тасалбар авсан хэдий ч хилээр орох гарах виз байх хэрэгтэй

Синьхуа Агентлаг

      Хилийн чанадын үзэгчид Бээжингийн олимпийн наадмын тасалар худалдан авсан хэдий ч тэр нь хилээр чөлөөтэй орж, гарах виз биш тул холбогдох тогтоолын дагуу, Хятадаас гадаад оронд суугаа элчин сайдын яаманд очиж виз авах шаардлагатай юм.

      Энэ мэдээг Бээжингийн Олимпийн наадмын албаны вебсайт 2-ний өдөр нийтэлсэн юм. Уг вебсайтын 2-ний өдрийн нийтэлсэн "Олимпийн хугацаанд гадаадын хүмүүсийн хилээр орж, гарах тэрчлэн Хятадад байх хугацаан дахь хуулийн лавлалт"-д хилээр орж гарах, тэмцээн үзэх, аялал жуулчлал хийх, буудалд суух, зам харилцаа, хоол унд, зугаа цэнгүүн зэрэг талын агуулгыг хамарч, олимпийн хугацаанд гадаадын тамирчид, албаны хүн тэрчлэн сурвалжлагчдын Хятадын холбогдох хууль тогтоомжийг ойлгон журамлахад нь тус дөхөм үзүүлэх болно.

      Хилээр орж ирсний дараа террорист, хүчирхийллийн болон хагалан бутраах ажиллагаа хийж болзошгүй ба хилээр орж ирсний дараа хууль бусаар хулгайгаар наймаалах, мансууруулах бодис зарах, биеэ үнэлэх зэрэг ажиллагаа хийж болзошгүй гэж сэжиглэгдсэн гадаадын зургаан зүйлийн хүмүүсийг хилээр оруулахгүй .Зэр зэвсэг зэрэг 7 төрлийн эд барааг хилээр авч орж ирэхийг хориглох болно гэж уг лавлалтад тогтоожээ. \Гэрэлт орчуулж,Урангоо хянав\