2-ны өдрийн 22 цаг хагаст, 400 майхан ачсан Япон онгоц Чэндүгийн Шуанлю онгоцны буудалд газардсан байна.
Онгоцны буудалд, Японы Чүнчин дэх Консулын газрын Ерөнхий консул Томита Масахиро болон Сычуань мужийн Иргэдийн засаг захиргааны тэнхимийн Гадаадын эд бараа хүлээн авах хэсгийн холбогдох ажилтан хамтаар хүлээлгэж өгөх ба хүлээж авах ёслол хийсэн бөгөөд холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд хүчтэй газар хөдөлтийн дараа, Японы засгийн газар 6 сая иений эд бараагаар яаралтай тусалсан байна. Өнгөрсөн долоо хоногт, дахин 500 сая иений эд бараагаар туслана гэж Японы засгийн газар шийдсэн байна. Японы засгийн газрын энэ удаад нийт 1200 майхан хангаж, түрүүчийн 400 майхныг мөн өдөр Чэндүд хүргэж ирсэн байна. Үлдсэн 800 майхныг ойрын хугацаанд хүргэж, бусад тусламжийн эд барааг ч хойно хойноос нь хүргэх юм байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|