Хятадын Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн 89 хүүхэд болон 16 багш 2-ны үдээс хойш Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Сань-я хотод хүрэлцэн очиж, 15 хоногийн сэтгэл зүйн эмчилгээний аялал жуулчлал хийж байна.
Хайнань муж байгалийн өнгө үзэмж сайтай, Оросын Бесланы барьцаалагдсан хэрэгт гэмтэж бэртсэн хүүхэд энд амарч эмчлүүлж байсан юм. Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн хүүхдийг сэтгэл санааны зовлонгоос түргэн гаргахын төлөө Хайнань мужийн холбогдох салбар энэ арга хэмжээг зохиосон юм байна.
ИТАР-ТАСС-ын мэдээлснээс үзвэл, Сычуаний газар хөдллөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн 20 хүүхэд энэ 6-р сарын 16-ны өдөр Оросын Челиабинск мужид очиж эмчилгээ хийлгэх юм байна.
Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев 5-р сарын 23-ны өдөр Бээжинд Хятад улсын дарга Хү Жиньтаотай хэлэлцээ хийхдээ, Орост очиж амраарай гэж Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн хүүхдийг Оросын засгийн газрын өмнөөс урьсан юм. \Цэцэн орчуулж, Сайн-Өлзий хянав.\
|