6-р сарын 3-ны өдрийн 22 цагийн байдлаар, саяхан Хятадын Сычуаний газар хөдлөлтийн гамшгаас авран туслах үүрэг гүйцэтгэж яваад осолдсон нисдэг тэрэг, тэрчлэн нисдэг тэргэн дотор явсан хүмүүс хайж олоогүй байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао 6-р сарын 2-ны орой осолдсон нисдэг тэргийг хайн сурвалжилж байгаа байдлыг сонсоод бүх хүчээрээ үргэлжлүүлэн хайж сурвалжлах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
Чэндүгийн цэргийн тойргийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах нэгдсэн командлын газар 6-р сарын 3-ны өдөр хайн сурвалжлахаа улам нэмэгдүүлж, цэрэг анги, өрхийн цэрэг, орон нутгийн ард олныг зохион байгуулан агаараар, газраар осолдсон нисдэг тэргийг хайн сурвалжлах ажил хийж байна. Гэвч осолдсон газар нутгийн газрын байц будлиантай учир нисдэг тэргийг хайж олоогүй байсаар.
Одоо хэдүйгээр хайн сурвалжлах ажил бэрхшээлд учраад байгаа хэдий ч үргэлжлүүлэн хайн сурвалжилна. Хайн сурвалжлах ажил ямар нэг үр дүнтэй болвол олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх болно гэж Чэндүгийн цэргийн тойргийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах нэгдсэн командлын газрын холбогдох хариуцлагтай хүн илэрхийлсэн байна. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|