Сурвалжлагч Зам Харилцаа Тээврийн Яамнаас авсан мэдээгээр: 6-р сарын 2-ны өдрийн байдлаар, Сычуаний хүнд гамшигдсан 439 шян сууринаас 424 шян суурины авто зам нэвтэрсэн байна. Энэ нь нийт шян суурины 97 орчим хувийг эзэлж байна.
Зам харилцаа нэвтэрснээр хүнд гамшигдсан шян сууринд тусламжийн эд бараа хангахыг баталгаажуулсан байна. 5-р сарын 12-наас 6-р сарын 1-н хүртэл Шаньши, Чүнчин, Гансү, Сычуанийхан авто замаар 3 сая гаран тоннын тусламжийн эд бараа тээвэрлэжээ.
Хөх-мөрний гурвал хавцлын усан замын удирдах товчоо 5-р сарын 14-нээс "саадгүй зам"-ыг ажиллуулав. 6-р сарын 1-ний байдлаар, гурван хавцлын хаалтаар өнгөрсөн онгоцууд 156 мянган тоннын эд барааг гамшгдсан районд хүргэсэн байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|