ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Чанчүн 3-ны өдөр Сычуаний газар хөдлөлтийн гамшигдсан районд болгон тохинуулж ажил байдалтай танилцах үед хэлэхдээ, гамшигдсан районы ард олны шийдэмгий, өөртөө итгэх зориг санаа нь бүх Хятадын ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн байна гэжээ. Зориг санаагаа хөвчлөн, үйлдвэрлэлээр өөрийгөө авран гэр орноо нэн сайн байгуулахыг тэрээр гамшигдсан районы ард олонд хүссэн байна.
6-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Ли Чанчүн Сычуань мужийн Мянь-ян, Дэ-ян, Чэндү хотод хүрч гамшгийн байдалтай танилцан, гамшигдсан ард олны болон гамшгаас авран туслах ажилд оролцож байгаа хүмүүсийг болгон тохинуулж, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ажлыг жолоодсон байна.
Радио телевизийн тоног төхөөрөмж болон дамжуулах сүлжээний дахин байгуулалтын ажлыг сайн хийж, хамгийн богино хугацаанд гамшигдсан районы ард олныг радио телевизийн нэвтрүүлгийг хэвийн ёсоор хүлээн авч сонсч үзэж чадах болгох хэрэгтэй гэж Ли Чанчүн холбогдох салбарт шаарджээ.
Тэрээр цохон тэмдэглэхдээ, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах ажлын ухуулгыг сайн хийж, гамшигдсан районы ард олон болон бүх Хятадын ард олныг ХКН-ын Төв хороо, төрийн зөвлөлийн бат чанга удирдлага дор эв санаа нэгдэж, хатуу шургуу тэмцэн, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг тал бүрээр сайн хийх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав\
|