Түвдийн өөртөө засах районы засгийн газар Түвдийн ард түмэн болон Түвдэд жуулчлагсдын аюулгүй байдлыг баталж, Олимпийн бамбарыг Лхаст аюулгүй дамжуулахыг батлах хүчинтэй бөгөөд итгэлтэй юм гэж Түвдийн өөртөө засах районы байнгын орлогч дарга Падма Ченли 3-ны өдөр илэрхийлжээ.
Падма Ченли Түвд орж сурвалжлага хийж байгаа Шянган Омень, Тайваний хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчтай уулзах үед ингэж илэрхийлжээ.
Падма Ченли хэлэхдээ, Түвдийг тусгаар тогтнуулагч этгээд Түвдэд шинээр хэрэг өдөөж магадгүйг зарим үйл хэрэг харуулж байна гэжээ. Төв засгийн газрын дэмжлэгтэйгээр, Түвдийн үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин чармайлттайгаар тэдний хуйвалдааныг няцааж чадах юм.
Түвдийн нийгмийн дэг журмын тогтвортой байдлыг батлаж, Түвдийн ард түмний амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг батлахын төлөө Өөртөө засах районы Засгийн газар ч бэлтгэл ажлаа сайтар хийх болно гэжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав\
|