Рэнь Минь Ри бао сонин 4-ний өдөр гарын үсэг зурсан өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар болон ард түмэн газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран тусалж, хүний амь насыг чадахын хирээр аварч байгаа үеэр Английн Парламентийн Төлөөлөгчдийн танхимын Гадаад үйл хэрэг хариуцсан хороо нь Хятадын хүний эрхийн асуудлын тухай айлтгал сонсох хурал гэдгийг хуралдуулж, Далайг урин гэрч болгосон байна. Ингэж хийсэн нь 1 тэрбум 300 сая хятадчуудыг гомдоосон төдийгүй, мөн барууны зарим хүчний хүний эрх гэгчийг сурталчилж байгаагийн хошигнол болсон байна гэжээ.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, Далайн бүлгийн ноёрхож байсан хуучин Түвдэд хамжилгын тариачид хавчигдан дарлагдаж, хамгийн үндсэн амьд явах эрх нь ч баталгаагүй байсан тул юун хүний эрх гэгчийг ярих билээ. Сүүлийн жилүүдэд Түвдэд ирж жуулчилсан буюу айлчлан танилцсан гадаадын хүмүүс бүгд Түвдийн асар их өөрчлөлтийг хараад гайхан биширч, "Түвдийн хүний эрхийн байдал ерөөс өнөөдрийн шиг ийм сайн байгаагүй" гэж хэлсэн билээ. Далайгаар Хятадын хүний эрхийн асуудлыг яриулах нь чухам өөрийгөө хүний эрхийн хамгаалагчаар өргөмжилж байгаа Английн Парламентийн гишүүдийг сайхан хошигносон байна гэжээ.
Вэньчуаний газар хөдлөлтийн гамшиг үүссэнээс нааш гадаадын зонхилох олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээнд Хятадын Засгийн газар болон ард түмний амь насыг хайрлан хүндэтгэж байгаа байдлыг нотолсон байна гэж өгүүлэлд тэмдэглэжээ.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт бий болсон болон бий болж байгаа бүхэн бол Хятадын хүний эрхийн тухай хамгийн сайн сурах бичиг юм. Хэрэв ийм үнэн баримтыг хайхрахгүй, дэлхийн нийтлэг ойлголтыг ойшоохгүй юм бол тэдний нүд балай, чих дүлий гэдгийг л гэрчлэх болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
|