• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-04 17:05:14    
Бэртэж шархдсан хүмүүсийг эмчлэх тусгай мөнгөөр санхүүжүүлэв

Синьхуа Агентлаг

     Газар хөдлөлтөд бэртэж шархдсан хүмүүсийг эмчлүүлэхээр Ганьсү мужид 52 сая юаний тусгай мөнгөөр санхүүжүүлэв гэж Хятадын Сангийн яам, Иргэдийн засаг захиргааны яам, Хүний нөөц баялаг хийгээд нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам 3-ны өдөр мэдэгдэв.

     Үүнээс өмнө, Эрүүл мэндийн яамнаас Ганьсү мужийн газар хөдлөлтийн гамшгаас аврахад олгосон мөнгө төгрөг болон эмчилгээний эд бараа нийт 20 сая юаньд хүрч, өнөө бүхнийг гамшигт нэрвэгдсэн районд хүргэж очсон байна.

     5-р сарын 12-ны өдрийн Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлт Ганьсү мужийн 10 хот, жөү, 52 шяний нутгийг хамарсан юм. 5-р сарын 17-ны өдрийн 17 цагийн байдлаар, газар хөдлөлтийн гамшигт 364 хүн амь үрэгдэж, 7040 хүн бэртэж шархдан, 22 хүн алга болж, 1 сяа 800 мянга орчим хүнийг яаралтай шилжүүлэн төвхнүүлсэн байна. Өнөө, гамшгийн байдлыг цаашид шалган бүртгэж байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\